Мэдээ

Завхан аймгийн Ургамал сумын уугуул, ЦЭРЭНДОНДОЙН БОЛДБААТАРЫН нэрэмжит Самбо бөхийн өсвөр үерийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Завхан аймгийн Ургамал сумын уугуул, ЦЭРЭНДОНДОЙН БОЛДБААТАРЫН нэрэмжит Самбо бөхийн өсвөр үерийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Бөхийн самбо барилдааны Ази тивийн хошой аварга , Дэлхийн цомын аварга, Дэлхийн залуучуудын аварга, Дэлхийн насанд хүрэгчдийн хошой мөнгөн медальт, Аймгийн арслан, Олон улсын хэмжээний мастер ЦЭРЭНДОНДОЙН БОЛДБААТАРЫН нэрэмжит Самбо бөхийн өсвөр үерийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 03-р сарын 19-20-ны өдрүүдэд Улиастай суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 16 аймаг, 9-н дүүргийн 32 баг, 400 гаруй тамирчид өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Багийн дүнгээр:
эрэгтэй:
1-р байранд ОУХМ Ц.Тэнгис дасгалжуулагчтай Magig Team Клуб
2-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн БТСГ
3-р байранд МУГД Б.Хаштогтох дасгалжуулагчтай СХД Хаан хүнс
эмэгтэй:
1-р байранд МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг
2-р байранд МУГД Б.Хаштогтох дасгалжуулагчтай СХД Хаан хүнс
3-р байранд ОУХМ Д.Баянмөнх дасгажуулагчтай Завхан аймаг БТСГ
Шилдэг эмэгтэй тамирчнаар Завхан аймгийн БТСГ-н Г.Саранзаяа
Шилдэг эрэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн БТСГ-н тамирчин А.Сумьяабазар нар тус тус шалгарлаа.
🤝 Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монгол улсын Самбо бөхийн холбоо, Ургамал сумын ЗДТГ, ИТХ, БМБ констракшин, ББТОБТ, Мөнхөд мандах ХХК, МУГТ О.Цогтгэрэл, МУ Гарьд Ш.Жаргалсайхан, Д.Сүхээ болон бусад дэмжин ажилсан та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.
🇲🇳 ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.