Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар нь1947 онд БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор аймгийн захиргааны дэргэд 1 орон тоотойгоор байгуулагдаж, хожим манай улсад Биеийн тамир Спортын Эвлэлбайгуулагдсныг үндэслэн мөн аймгийн захиргааны дэргэд Биеийн тамир, спортынтасаг болон өөрчлөгдөж, улмаар 1960 онд Завхан нийгэмлэг, 1979 онд Биеийнтамир, спортын хороо болон шинэчлэгдэн байгуулагдсан түүхтэй. Харин өнөөдөрАймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар болонүйл ажиллагаа явуулж байна.Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар нь өнгөрч буй түүхэн жилүүдэдэгнээнээсээ Гавьяат тамирчин 15, Гавьяат дасгалжуулагч 10, олон улсын хэмжээний мастер 130, Спортын мастер, дэд мастер500 гаруй, Олон улсын шүүгч 9, Улсын шүүгч 16, зэрэг, цолтой шүүгч 80 гаруй,төрүүлж улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилтаа ахиулсаарбайна. Завхан аймгаар овголсон МУ-ын аварга С.Шагж, Улсын арслан М.Лхагваа,гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхантэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд, МУ-ын Дархан мэргэн, зууны манлай харваач Ш.Даваахүү, МУ-ын даян мэргэн Б.Ёндон, Д.Дэмбэрэлсайхан тэргүүтэй харваачид, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзий,Л.Цандэлэг, Д.Давагдорж, Б.Содномцог, Б.Энхболд тэргүүтэй уяачдын Монголүндэсний спортоор гаргасан бахархам гавьяа, бахдам амжилт нь Завханаймгийн Биеийн тамир, спортын газартай салшгүй холбоотой юм. Завхан аймгийниргэдийг эрүүл чийрэг байлгах, тэдний биеийн тамир, спортоор хичээллэх орчиннөхцөлийг бүрдүүлж, их спорт, олимпийн хөдөлгөөнийг сурталчилна дэлгэрүүлэхтамирчдын залгамж холбоог бэлтгэх үйлст Завхан нутгийн төр захиргаа, ажахуй нэгж байгууллагууд, спортын холбоодын оруулж буй хувь нэмэр үүрэг ачхолбогдол их байдагт талархал илэрхийлье. Манай байгууллага нь 2020 оны УИХ-ынсонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ерөнхий бүтцээр, Монгол Улсын Ерөнхийсайдын эрхлэх асуудлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 12 -ний өдрийнЗасгийн газрын 47 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлагБиеийн тамир спортын хорооны бүрэлдэхүүнд шилжин, эрх зүйн акт хуулийншинэчлэлийн хүрээнд ажлаа шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна. Завханаймгийн Засаг даргын захирамжаар “Хөдөлгөөн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнднийтийн биеийн тамир, спортын бүх насны иргэдэд хүргэх зорилт тавин хичээлзүтгэл сэтгэл гарган ажиллаж байна.
ЗАВХАН АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ГАЗРЫН
ДАРГА М. БАТБАЯР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.