Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЭЭЛЖИТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН ХОТНОО БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЭЭЛЖИТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН ХОТНОО БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
цаг үеийн мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЭЭЛЖИТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН ХОТНОО БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 21 аймаг, 9 дүүргийн БТСГ, ҮШББСТ-ТӨҮГ, САУЭШТ нийт 35 байгууллагын 650 гаруй албан хаагчид оролцов.
2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болох биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнөөр “Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын асуудал”, “Биеийн тамирын хөгжлийн асуудал”, “Спортын тэмцээн, наадам, олимпын бэлтгэл сургуулилт” сэдвээр 3 салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцлоо.
Уг зөвлөгөөний үеэр спортын 7 төрлийн тэмцээнд:
• Шатар: 2-р байр Мөнгөн медаль, / Чөлөөт бөхийн дасгалжуулагч Г. Ишдорж /
• Дартс холимог хос: 3-р байр Хүрэл медаль / Арга зүйч Т. Нэмэхбаяр, аж ахуйн ажилтан С. Энхтуяа
• Волейбол: 3-р байр хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 8-р байранд шалгарлаа.Тэмцээндээ амжилт дүүрэн оролцсон баг тамирчид, хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр ажилт хүсэн ерөөе.
🇲🇳 ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.