ЗАВХАН CUP ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН НЭЭЛТТЭЙ
тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 21-23-нд Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 21 байгууллагын 300 гаруй тамирчид
5-17 насны ангилалд Түль, Тулаан, Онцгой чадвар, Хурдан өшиглөлт гэсэн 5 төөрлөөр 198 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж аваргууд тодорлоо.
Багийн дүнгээр:


- Тэмцээний шилдэг шүүгчээр М.Отгонбаяр
- Шилдэг эрэгтэй тамирчнаар Цэцэн шонхор клуб ЕБ Дэвшил сургуулийн сурагч О.Мөнххүслэн,
- Шилдэг эмэгтэй тамирчнаар Цэцэн шонхор клуб, ЕБ Гуравдугаар сургуулийн сурагч А.Анударь нар шалгарлаа.
Тэмцээнийг Олон улсын шүүгч Н.Гэрэлмаа, шүүгч М.Отгонбаяр, Б.Нэргүй, Б.Баясгалан, А.Бунд, Б.Отгонцэцэг, Т.Тогоохүү нар шүүн явууллаа.
Хамтран ажилласан: Цагаанхайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагаанхайрхан сумын засаг даргын тамгын газар, Олон Улсын Таеквондогийн “Цэцэн шонхор” клубийн хамт олон ажлын амжилт хүсье.

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.