ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 02 сарын 22-24-ны өдрүүдэд Улиастай хотноо зохион байгууллаа.
Тус тэмцээнд 13 байгууллагын 258 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож 5х5 төрөлд:
Эмэгтэй 1-р байр Б.Ганбаатар дасгалжуулагчтай Их-Уул сумын баг
2-р байр Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай Чандмань Эрдэнэ сургуулийн баг,
Эрэгтэй 1-р байр Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай Чандмань Эрдэнэ сургуулийн баг,
2-р байр Ч.Отгонжаргал дасгалжуулагчтай Дэвшил сургуулийн баг,
3-р байр Б.Дашням дасгалжуулагчтай Жавхлант цогцолбор сургуулийн баг,
3х3 төрөлд:
Эмэгтэй 1-р байр Тосонцэнгэл сумын 1-р сургууль,
2-р байр Тосонцэнгэл сумын 2-р сургууль,
3-р байр Ч.Отгонжаргал дасгалжуулагчтай Дэвшил сургуулийн баг,
Эрэгтэй 1-р байр Б.Ганбаатар дасгалжуулагчтай Их-Уул сумын баг,
2-р байр Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн баг,
3-р байр Р.Түмэн-Өлзий дасгалжуулагчтай Отгон сумын баг,
Тэмцээний билэгдлийн 5 тоглогчоор эмэгтэй: О.Мөнхжин (Их-Уул),
Б.Дэлгэрбат (ЧЭС),
О.Пүрэвдулам (Дэвшил),
Б.Гэрэлмаа (ЖЦС),
н.Мишээл (IV-р сургууль),
Эрэгтэй:
Ц.Дэлгэрсайхан (ЖЦС)
Г.Төгсбаяр (Дэвшил)
Б.Отгонтөгс (ЧЭС)
Т.Мөнхсайхан (Их-Уул)
Б.Одбаяр (ЧЭС) нар шалгарсан бол багийн дүнгээр:
1-р байр Их-Уул сум,
2-р байр Чандмань Эрдэнэ сургууль,
3-р байр Жавхлант цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Баг, тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.