2025 оны 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, 12 сумын 15 байгууллагын 130 гаруй тамирчид оролцон жин тус бүрийн аваргууд тодорлоо.
Тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, аймгийн чөлөөт бөхийн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
-Тэргүүн байранд: Л.Равжинсүрэн дасгалжуулагчтай Дөрвөлжин сумын баг тамирчид
-Гутгаар байранд: Б.Пүрэвцэрэн дасгалжуулагчтай Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн баг тамирчид шалгарлаа.
Тэмцээний үеээр Баянгол дүүрэг аваргууд академийн нэрэмжит шагналаар Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, Тэс сумын сургуулийн багш нарыг шагнаж урамшууллаа.
Бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хамтын хүч амжилт
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.