Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

                           БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар нь 1947 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор эрт,  эдүгээгийн гайхамшиг цогцолсон тэнгэрлэг мэргэдийн өлгий Завхан нутагт маань байгуулагдаж өдгөө 70 гаруй жилтэй золгоод үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар нь өнгөрч буй түүхэн жилүүдэд эгнээнээсээ Гавьяат тамирчин 10, Гавьяат дасгалжуулагч 8, олон улсын хэмжээний мастер 130, Спортын мастер, дэд мастер 500 гаруй, Олон улсын шүүгч 9, Улсын шүүгч 16, зэрэг, цолтой шүүгч 80 гаруй, төрүүлж улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилтаа ахиулсаар байна. Завхан аймгаар овголсон МУ-ын аварга С.Шагж, Улсын арслан М.Лхагваа, гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба,  Ш.Жаргалсайхан тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд,  МУ-ын Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү, МУ-ын даян мэргэн Б.Ёндон,  Д.Дэмбэрэлсайхан тэргүүтэй харваачид,  МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзий, Л.Цандэлэг, Д.Давагдорж, Б.Содномцог, Б.Энхболд тэргүүтэй уяачдын Монгол үндэсний спортоор  гаргасан бахархам гавьяа, бахдам амжилт нь Завхан аймгийн Биеийн тамир, спортын газартай салшгүй холбоотой юм. Завхан аймгийн иргэдийг эрүүл чийрэг байлгах, тэдний биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, их спорт, олимпийн хөдөлгөөнийг сурталчилна дэлгэрүүлэх тамирчдын залгамж холбоог бэлтгэх үйлст  Завхан нутгийн төр захиргаа, аж ахуй нэгж байгууллагууд, спортын холбоодын оруулж буй хувь нэмэр үүрэг ач холбогдол их байдагт талархал илэрхийлье. Манай байгууллага нь 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ерөнхий бүтцээр, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд  2020 оны 08 дугаар сарын 12 -ний өдрийн Засгийн газрын  47 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын хорооны бүрэлдэхүүнд шилжин, эрх зүйн акт хуулийн шинэчлэлийн  хүрээнд ажлаа шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын захирамжаар “Хөдөлгөөн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамир, спортын бүх насны иргэдэд хүргэх зорилт тавин хичээл зүтгэл сэтгэл гарган ажиллаж байна.

                              ЗАВХАН АЙМГИЙН БИЕИЙН, ТАМИР СПОРТЫН ГАЗАР
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.