Мэдээ

Завхан БТСГ-н даргын мэндчилгээ

                          МЭНДЧИЛГЭЭ

    Завхан аймгийн Биеийн тамир,спортын газар нь 1947 онд БНМАУ – ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор эрт, эдүүгээгийн гайхамшиг цогцолсон тэнгэрлэг мэргэдийн өлгий Завхан нутагт маань байгуулагдаж өдгөө 70 гаруй жилтэй золгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Завхан аймгийн Биеийн тамир , спортын газар нь өнгөрч буй түүхэн жилүүдэд эгнээнээсээ Гавьяат тамирчин 10, Гавьяат дасгалжуулагч 8, Олон улсын хэмжээний мастер 130, Спортын мастер, дэд мастер 500 гаруй, Олон улсын шүүгч 9, Улсын шүүгч 16, зэрэгцолтой шүүгч 80 гаруйг төрүүлж улсбүс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилтаа ахиулсаар байнаЗавхан аймгаар овоглосон МУ – ын аварга  С.Шагж, Улсын арслан М.Лхагваа, гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд, МУ ын Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү, МУ ын даян мэргэн Б.Ёндон, Д.Дэмбэрэлсайхан тэргүүтэй харваачид, МУ-ын Тод манлай уяач Н.Даш Өлзий , Л.Цандэлэг, Д.ДавагдоржБ.Содномцог, Б.Энхболд тэргүүтэй уяачдын Монгол Үндэсний спортоор гаргасан бахархам гавьяа, бахдам амжилт нь Завхан аймгийн Биеийн тамир,спортын газартай салшгүй холбоотой юм.     Завхан аймгийн иргэдийг эрүүл чийрэг байлгах,тэдний биеийн тамир,спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлж,их спорт,олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх,тамирчдын залгамж холбоог бэлтгэх үйлст Завхан нутгийн төр захиргаа, аж ахуй нэгж байгууллагууд,спортын холбоодын оруулж буй хувь нэмэр, үүрэг ач холбогдол их байдагт талархал илэрхийлье.Манай байгууллага нь 2020 оны  УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ерөнхий бүтцээр, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2020оны 8 сарын 12 ний өдрийн Засгийн газрын 47 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир,спортын хорооны бүрэлдэхүүнд шилжинэрх зүйн акт ,хуулийн шинэчлэлийн хүрээнд ажлаа шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын захирамжаар “Хөдөлгөөн эрүүл мэнд “хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамир,спортыг бүх насны иргэдэд хүргэх зорилт тавин хичээл зүтгэл сэтгэл гарган ажиллаж байна. Энэ их үйлсийг хамтран хэрэгжүүлэхийг хүсэн та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлье.


          ЭРҮҮЛ МЭНД,ЭРХЭМ БАЯН.

    ЗАВХАН АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ГАЗРЫН

    ДАРГА ДООХҮҮГИЙН ЧОЙЖИЛСҮРЭН

                                                                         

    Хуваалцах:

    Холбоотой мэдээлэл

    Сэтгэгдэл бичих

    АНХААРУУЛГА:
    Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.