Мэдээ

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 05 САРЫН 20-23-НЫ ХООРОНД УЛААНБААТАР ХОТ, БУЯНТ УХАА СПОРТ ЦОГЦОЛБОРТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 05 САРЫН 20-23-НЫ ХООРОНД УЛААНБААТАР ХОТ, БУЯНТ УХАА СПОРТ ЦОГЦОЛБОРТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тус тэмцээнд 89 байгууллагын 2144 тамирчин 3 насны ангилалаар, 8 дэвжээн дээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээн Завхан аймгийн баг тамирчид амжилттай оролцож ахлах насны охидын -40 кг-ын жинд барилдсан Б.Уранхолбоо хүрэл медаль, Д.Солонго дунд насны холимог багийн УАШТ-нд “Чандмань - Оргил” дэвжээнээс -57 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль,
Бага насны охидын 32 кг-ын жинд Б.Энэрэл 5-р байр,
Бага насны охидын 57 кг-ын жинд Д.Болор-Уянга 5-р байр,
Дунд насны хөвгүүдийн +73 кг-ын жинд П.Түвдэндорж 5-р байранд тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.