Мэдээ

Хүүхдийн ардын урлаг, соёлын "ЯРГУЙ-2026" наадам 2026 оны 04-р сарын 27-28-ны хооронд Улиастай суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хүүхдийн ардын урлаг, соёлын "ЯРГУЙ-2026" наадам 2026 оны 04-р сарын 27-28-ны хооронд Улиастай суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн Яргуй наадамд Үндэсний их сур харвааны төрөл анх удаа шинээр нэмэгдэж орсноороо онцлог юм. Үндэсний "Шагайн харваа" төрөлд 23 багийн 184 хүүхэд, Үндэсний их сурын төрөлд 15 багийн 90 хүүхэд оролцов. Багийн нийлбэр дүнгээр Дэвшил ЕБС Тэргүүн байранд шалгарлаа. Нийт баг тамирчид, авьяаслаг хүүхдүүддээ баяр хүргэж амжилт хүсье.
- Үндэсний их сур харвааны төрөл: Багийн дүнгээр
1-р байранд Түдэвтэй сумын ЕБС-ийн харваачид
2-р байранд Тэлмэн сумын ЕБС-ийн харваачид
3-р байранд Улиастай сумын ЖЦС-ийн харваачид
4-р байранд Улиастай сургуулийн ЧЭЛС-ийн харваачид
5-р байранд Тосонцэнгэл сумын II ЕБС-ийн харваачид
тусгай байранд Сонгино сумын ЕБС-ийн харваачид тус тус байр эзэллээ.
- Үндэсний шагайн харваан төрөлд: Багийн дүнгээр
1-р байранд Тосонцэнгэл 1-р ЕБС -ийн Ж.Шийвэрсамбуу ахлагчтай Дархан-Уул баг,
2-р байранд Завханмандал сумын ЕБС-ийн М.Мягмарсүрэн ахлагчтай Уран шаглаа баг
3-р байранд Асгат сумын ЕБС-ийн баг
Тусгай байранд Шилүүстэй сумын ЕБС-ийн Д.Маргад-Эрдэнэ ахлагчтай Их мянган баг тус тус байр эзэллээ.
Хамтран ажилласан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Боловсролын газар, аймгийн Үндэсний харваачдын холбоо, Даян мэргэн харваачдын холбооны хамт олонд талархал илэрхийлье.
🇲🇳 ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.