Мэдээ

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН УУГУУЛ, БӨХИЙН САМБО БАРИЛДААНЫ АЗИ ТИВИЙН 6 УДААГИЙН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨ, ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА, ЖҮДО БӨХИЙН МАСТЕР

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН УУГУУЛ, БӨХИЙН САМБО БАРИЛДААНЫ АЗИ ТИВИЙН 6 УДААГИЙН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨ, ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА, ЖҮДО БӨХИЙН МАСТЕРСИЙН ДЭЛХИЙН НААДМЫН АВАРГА, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР БАНТУУГИЙН МӨНГӨНТУЯАГИЙН НЭРЭМЖИТ САМБО БӨХИЙН ЗАЛУУЧУУД, ДУНД НАСНЫ АНГИЛАЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 03 САРЫН 23-26-НЫ ХООРОНД ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ ХОТОД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тэмцээнд нийт 21 байгууллагын 300 гаруй тамирчид 3 өдрийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг дарга н.Баярмаа, Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга М.Батбаяр нар нээж үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Б.Мөнгөнтуяад түүний гэр, бүл, найз нөхөд, ажлын хамт олон, шавь нар, сум орон нутгаас хүндэтгэл үзүүлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.