Мэдээ

Баруун бүсийн өсвөр үеийн 2026 оны аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн

Баруун бүсийн өсвөр үеийн 2026 оны аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн
Фото мэдээ
Баруун бүсийн өсвөр үеийн 2026 оны аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн 2026 оны 03-р сарын 20-21-ны өдрүүдэд Завхан аймаг Улиастай хотод зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн 200 гаран тамирчид ганцаарчилсан ба багийн төрөлд 5-н насны ангиллаар авьяас чадвараа сорин өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Багийн дүнгээр:
1-р байр Ховд аймгийн баг тамирчид
2-р байр Говь-Алтай аймгийн баг тамирчид
3-р байр Завхан аймгийн БТСГ-ын баг тамирчид
тусгай байранд Баян-Өлгий, Увс аймгийн баг тамирчид тус тус байр эзэллээ.Тэмцээнийг зорин ирж оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Тэмцээнд хамтран зохион байгуулсан Завхан аймгийн Теннисний холбооны хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.