САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 03 САРЫН 12-14-НЫ ХООРОНД ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Тэмцээн 3х3, 5х5 гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж 12 байгууллагын нийт 260 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. 3х3 төрөлд:
Эрэгтэй 1-р байр U-16 насны шигшээ баг,
2-р байр Их-Уул сум,
3-р байр Чандмань-Эрдэнэ сургууль,
Эмэгтэй 1-р байр Их-Уул сум,
2-р байр Жавхлант цогцолбор сургууль,
3-р байр Ерөнхий боловсролын 4-р сургууль, Эрэгтэй 5х5 төрөлд:
Эрэгтэй 1-р байр Чандмань-Эрдэнэ сургууль, 2-р байр U-16 насны шигшээ баг,
3-р байр Ерөнхий боловсролын Дэвшил сургууль,
Эмэгтэй 1-р байр Их-Уул сум,
2-р байр Жавхлант цогцолбор сургууль,
3-р байр Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан бол багийн дүнгээр 3х3 төрөлд:
1-р байр Б.Ганбаатар дасгалжуулагчтай Их-Уул сум,
2-р байр П.Юмчиндорж дасгалжуулагчтай Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв,
3-р байр Ц.Ундармаа дасгалжуулагчтай Жавхлант цогцолбор сургуулийн баг,
5х5 төрөлд:
1-р байр Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай Чандмань -Эрдэнэ сургууль,
2-р байр Б.Ганбаатар дасгалжуулагчтай Их-Уул сум,
3-р байр П.Юмчиндорж дасгалжуулагчтай Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн баг тамирчид тус шалгарлаа.
Мөн тэмцээний үеэр Сагсан бөмбөгийн @Hunters basketball team club-ээс санал асуулга явуулж хамгийн их санал авсан #Шилдэг_Тоглогч нарт #Hunters багийн зүгээс мөнгөн урамшууллаа гардуулан өглөө.
Ирээдүйтэй тамирчинаар Ерөнхий боловсролын 3-р сургуулийн тамирчин Д.Нямдэмбэрэл тус тус шалгарлаа.
Баг тамирчиддаа баяр хүргэж дараагийн тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.