НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ ХҮН АМЫН ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ, УРТ НАСЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЖ, ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ЭРҮҮЛ АГААРТ ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ, БАГУУДЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦАСНЫ БАЯР-2026” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Цасны баярын үйл ажиллагаанд нийт 20 байгууллага, 500 гаруй иргэд оролцож Цасны сумо, олс таталт, уулын оргил булаалдах төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Цасны сумо-Эрэгтэй
1-р байр Онцгой байдлын газар Б.Дорж,
2-р байр Хөгжимт жүжгийн театр н.Буянцог,
3-р байр Аймгийн нэгдсэн эмнэлэг Д.Цэвэгжав,
Цасны сумо – Эмэгтэй
1-р байр Ус, цаг уур, орчины шинжилгээний төв Ц.Одонтуяа,
2-р байр Амь-Ус ХХК А.Сономпунцаг,
3-р байр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар н.Нарангэрэл,
Уулын оргил булаалдах
1-р байр У.Бат-Амгалан ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар анги,
2-р байр Г.Маналжав ахлагчтай Онцгой байдлын газар,
3-р байр Б.Сандагдорж ахлагчтай Амь-Ус ХХК,
Олс таталт
1-р байр М.Даваадорж ахлагчтай Амь-Ус ХХК,
2-р байр н.Рэнчиндорж ахлагчтай Аймгийн Засаг даргын Тамгын газар
3-р байр н.Сангидорж ахлагчтай Ус, цаг уур, орчины шинжилгээний төвийн баг тус тус шалгарлаа.
Цасны баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд олон нийт болон хамтран зохион байгуулсан аймгийн Засаг даргын Тамгын газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олонд талархал илэрхийлье.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ......
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.