Мэдээ

Хаврын тэргүүн, Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан

Хаврын тэргүүн, Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан
Фото мэдээ


Хаврын тэргүүн, Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан ёс жудаг, уран мэх, жинхэнэ хүчийг сорьсон өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө...
Улс, аймгийн цолтой 32 бөх зодоглон барилдаж, Улаанбаатар хотоос болон орон нутгаас ирсэн бөхчүүдийн ширүүн, тэнцүүхэн барилдаанууд үзэгч олныг огшоов.
Барилдааныг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ренчинванжил нээж үг хэлж, лам нар сан тавьж ном уншин, Төрийн дуулал эгшиглэснээр заал дүүрэн хийморийн өнгө цацарлаа.
Дэвжээг өнгөлөн, мэхийг уралдуулан, илүүрхэн барилдсан
улсын начин Б.Чимэдвандан түрүүлж 3,000,000
Аймгийн заан Э.Шийравнямбуу үзүүрлэн 2,000,000 төгрөгийн шагнал тус тус гардлаа.
Шөвгийн дөрөвт аймгийн начин Ё.Гантулга, сумын заан Г.Түвшинтөр нар шалгарч тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнуулсан нь барилдааны нэр хүнд, өрсөлдөөний цар хүрээг тодотгов.
Шагналын сан, бооцоо өндөр байх тусам бөхчүүдийн оролцоо нэмэгдэж, гаднаас хүчтэй бөхчүүд олноор ирж, барилдааны чанар шинэ шатанд гардаг нь энэ удаа тод харагдлаа.
Шагналын сан, бооцоо өндөр ийм барилдааныг тогтмол зохион байгуулж чадвал Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас ирэх бөхчүүдийн оролцоо нэмэгдэж, дэвжээ улам өнгөлөг, өрсөлдөөн улам ширүүн, жинхэнэ чанартай барилдаанууд ар араасаа төрөх нь дамжиггүй юм гэсэн бодол төрлөө.
Ирж буй МОРЬ жилдээ бөхчүүдийн маань хийморь өөдөө байж, нутгийн түмэн олны минь буян заяа дэлгэрч байх болтугай...
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.