Өнөөдөр Цагаан сар угтсан уламжлалт бяцхан бөхчүүдийн барилдаан ёс жаяг, хийморь золбоо, инээд баяслаар дүүрэн болж өндөрлөлөө.
Эцэг өвгөдийн дархан дэвжээг сэтгэлдээ залж,
Монгол түмний өв соёлыг мандуулан бадрааж,
ирээдүйн аваргуудын алхмыг эхлүүлсэн энэ барилдаанд
9 -н цэцэрлэгийн 64 бяцхан бөх зориг золбоогоо сорин барилдлаа...
Түрүү бөх : 7-р цэцэрлэгийн Цэрэндондог
Үзүүр бөх : 2-р цэцэрлэгийнПүрэвочир
Шөвгийн дөрөвт: 5-р цэцэрлэгийн Оргилсайхан, Завханмандал сумын Даваадалай нар тус
Унаад уйлчихаад ахин зориглон босох нь жинхэнэ тэсвэрийн эхлэл, хүүхэд бүрт байгаа нь өхөөрдөм...
Бяцхан бөхчүүдийн гэнэн цайлган дүр төрх, цангинасан инээд, омголон зүтгэл, хөгжилтэй агшнууд дэвжээг улам чимж өглөө...
Барилдаж байгаад нэгийгээ өшиглөх, унаад уйлах, давчихаад тугаа олон тойрч баярлан гүйх, уначихаад давсан бөхөөсөө хүзүүдэн тэврээд салахгүй байх, шүүгчдийн ширээн дээрх чихэртэй таваг руу дайрч хоослох гээд инээд хөөр, баяр бахдал дүүрэн мөчүүд олон байлаа.
Барилдааныг “Миг даатгал” ивээн тэтгэж, Биеийн спортын газартай хамтран зохион байгууллаа.
Түрүү үзүүрийн бөхийн тавгийн идээг
Л.Баасанжав,
Н.Баянжаргал эрхлэгчтэй 2, 3-р цэцэрлэгийн хамт олон сэтгэл шингээн бэлтгэж, хүүхэд бүрийн баярыг улам бадраалаа.
Монгол бөхийн хийморь үеийн үед мандан бадарч,
өнөөдрийн бяцхан дэвжээ маргаашийн их наадмын торгон зүлэг болон дэлгэрэх болтугай...
Ирээдүйн бяцхан аваргуудын маань ирээдүй тэнгэрлэг, гэгээн байгээ...
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.