Мэдээ

Сар шинийн баярт зориулсан Үндэсний их сурын 2026 оны Тэргүүн харваа 2026 оны 02-р сарын 08 ны өдөр Улиастай сум Үндэсний их сурын талбайд зохион байгуулагдлаа.

Сар шинийн баярт зориулсан Үндэсний их сурын 2026 оны Тэргүүн харваа 2026 оны 02-р сарын 08 ны өдөр Улиастай сум Үндэсний их сурын талбайд зохион байгуулагдлаа.
Фото мэдээ


XVII жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Үндэсний их сурын 2026 оны Тэргүүн харваа 2026 оны 02-р сарын 08 ны өдөр Улиастай сум Үндэсний их сурын талбайд зохион байгуулагдлаа. Харваа тэмцээнд Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Яруу, Цагаанчулуут, Улиастай сумдын 30 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын Хүндэт мэргэн Дашийн Санжаасүрэн багш тэмцээнийг нээж харваачдад амжилт хүслээ.
Эрэгтэй төрөлд:
1. Улиастай сум, Жавхлант мэргэдийн өлгий клубын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Ганболдын Ганхүлэг 36 оноогоор,
2. Их-Уул сум, Их Уулсын цэц клубын харваач Спортын мастер Цэдэнсодномын Ганбилэг 34 оноогоор,
3. Сантмаргаз сумын уугуул, Улиастай сумын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Буянжаргалын Даваадамдин 32 оноогоор,
4. Дөрвөлжин сумын уугуул, Улиастай Сумын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Мөнхзулын Лхагвасүрэн 29 оноогоор,
5. Тосонцэнгэл сумын Тосон Идэр мэргэн харваачдын холбооны харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Шаравдоржийн Балсэнгэ 28 оноогоор,
Эмэгтэй төрөлд
1. Идэр сумын уугуул, Тосонцэнгэл сумын Тосон Идэр мэргэн харваачдын холбооны харваач Аймгийн тод харваач, Спортын мастер Батхуягийн Мөнхчимэг 34 оноогоор,
2. Тэлмэн сумын уугуул, Улиастай сумын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Очирбатын Баасанхорол 33 оноогоор,
3. Дөрвөлжин сумын уугуул, Улиастай Сум Жавхлант мэргэдийн өлгий клубын харваач Аймгийн гарамгай харваач, Спортын мастер Хүрэлбаатарын Алтансувд 32 оноогоор,
4. Тэлмэн сумын Домогт мэргэн клубын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Нямцогтын Нямжаргал 29 оноогоор,
5. Тосонцэнгэл сумын Тосон Идэр мэргэн харваачдын холбооны харваач Монгол улсын гарамгай харваач Баяндүүрэнгийн Аззаяа 24 оноогоор тус тус шагналт байранд шалгарлаа. Харваачид та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе.
Харваач та бүхний хараа нь хурц, сум нь мэргэн, уухай нь цээл байх болтугай.
🤝Хамтран зохион байгуулсан: Аймгийн ЗДТГ, Аймгийн СУАЖЗ газар, Л.Ванганы нэрэмжит ХЖТ-ын уран бүтээлчид, Завхан аймгийн харваачдын холбооны хамт олонд талархал илэрхийлье.
🇲🇳 ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.