Мэдээ

ХVV ЖАРНЫ СҮРЭЭР ДАРАГЧ ХЭМЭЭХ "ГАЛ МОРИН" ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

ХVV ЖАРНЫ СҮРЭЭР ДАРАГЧ ХЭМЭЭХ "ГАЛ МОРИН" ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН 2026 ОНЫ 02 САРЫН 15-НЫ ӨДӨР ЗАВХАН АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ БОЛНО
Энэ жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймаг орон нутгийн зүгээс онцгой ач холбогдол өгч түрүү бөхийг 3,000,000 төгрөг, үзүүр бөх 2,000,000 төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн бөх 1,000,000 сая төгрөг, шөвгийн наймд үлдсэн бөхчүүд 250,000 төгрөгийн бай шагнал гардах юм. 2025 онд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжиж Завхан аймгийн харьяат багш, дасгалжуулагч, тамирчдыг урамшуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Улс, олон улс, тив, дэлхий, үндэсний уламжлалт спортын наадам, уралдаан, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин, бэлтгэсэн багш, дасгалжуулагчид урамшуулал олгох болзол, журам"-ыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан билээ. Тус журамд Үндэсний их баяр наадамд Завхан аймгийн бөхчүүд Улсын начин цолноос Улсын дархан аварга цол хүртэлх болзлыг хангавал шаталсан хэлбэрээр 20,000,000-100,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар зохицуулсан нь аймаг орон нутгаас үндэсний болон бусад спортын төрлүүдийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой бодлого шийдвэрийг гаргасан юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.