Мэдээ

⛷️🏂 "ЗАВХАН ЦАНА- 2026" ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

⛷️🏂 "ЗАВХАН ЦАНА- 2026" ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Фото мэдээ

⛷️🏂 "ЗАВХАН ЦАНА- 2026" ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-24-НЫ ӨДРҮҮДЭД ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМАНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Тэмцээнд 3 насны ангилалаар нийт 4 багийн 30 гаруй тамирчид оролцож -48 хэмийн жавар сөрөн тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн дүнгээр:
🥇 Г.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Тэс сумын баг тамирчид тэргүүн байр,
🥈 Б.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сумын баг тамирчид дэд байр
🥉Д.Батмөнх дасгалжуулагчтай Баянтэс сумын тамирчид гутгаар байрт шалгарлаа.
Тэмцээнд Завхан аймгийн өсвөрийн цаначид идэвхтэй оролцохын зэрэгцээ, өсвөр үеийн 2026 оны УАШТ-ийг зохион байгуулах Увс аймгийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцсон нь онцлог байв.
🤝Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Тэм сумын Ерөнхий боловсролын сургууль, Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье
🇲🇳ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.