Мэдээ

Биеийн тамир, спортын төрөлд шилдэгээр шалгарсан тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье👏👏👏

Биеийн тамир, спортын төрөлд шилдэгээр шалгарсан тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье👏👏👏
Фото мэдээ

ЗАВХАН АЙМГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
Үеийн найз нөхдөө манлайлж, урлаг, спорт, сурлага, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, байгаль хамгаалал, техник сэтгэлгээ зэрэг төрлүүдээр “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдын шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон хэлтэс агентлагийн удирдлагууд гардуулан өглөө.
🌟БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД Улиастай Чандмань Эрдэнэ Сургуулийн сурагч Ганзоригийн Саранзаяа, Эрдэнэцогтын Ариунтогтох Улиастай ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Лхавга-Очирын Эрдэнэчимэг, Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч А.Баясгалан нар,
🌟ОЮУН УХААНЫ СПОРТЫН ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Адьяагийн Гэмпэлмаа,
🌟ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС ТӨРӨЛД Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангиийн сурагч Цэрэнтогтохын Лхамцэрэн,
🌟БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Мөнхбатын Пүрэвсүх,
🌟СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ,
🌟УРЛАГ, УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД ХБК-ын “Мөнгөн чавхдас”морин хуурын чуулга,
🌟ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ИДЭВХТЭН ХҮҮХЭД-ээрТосонцэнгэл сумын ЕБ-ийн 1-р сургуулийн сурагч Сарангэрэлийн Наранжаргал,
🌟ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД Жавхлант Цогцолбор сургуулийн 12-р ангйин сурагч Алтангэрэлийн Аварзэд,
🌟ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ТӨРӨЛД Нарантунгалагийн Энхмэнд,
🌟ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛД Жавхлан Цогцолбор сургуулийн Тэмүүлэл СӨУЗ,
🌟ШИЛДЭГ БАГИЙН АМЖИЛТ ТӨРӨЛД Отгон сумын ЕБ-ийн Очирвааны гал баг,
🌟Байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр
Тэргүүн байр-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн газар,
Дэд байр- Сонгино сумын Эрүүл мэндийн төв,
Гутгаар байр- Аймгийн Зэвсэгт хүчний 325 дугаар анги,
🌟“ОНЫ ОНЦЛОХ ХАМТАРСАН БАГ”-ААР
Тэргүүн байр- Улиастай сумын Өлзийт багийн хамтарсан баг,
Дэд байр-Улиастай сумын Жаргалант багийн хамтарсан баг,
Гутгаар байр-Сантмаргаз сумын хамтарсан баг тус тус шалгарч шагналаа гардлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.