БҮГД НАЙРАМДАХ ХЯТАНД АРД УЛСАД 2025 ОНЫ 11 САРЫН 28-30-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "ALTAN EMEEL CUP-2025" ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ЗАВХАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 2 АЛТ, 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бага насны охидын -40 кг-ын жинд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Л.Баярдэлгэр хүрэл медаль, дунд насны хөвгүүдийн -42 кг-ын жинд Завхан аймгийн Яруу сумын харьяат Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Т. Лхагвадорж алтан медаль, охидын -44 кг-ын жинд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Э. Даваажаргал хүрэл медаль, охидын +70 кг-ын жинд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль, ахлах насны -50 кг-ын жинд Завхан аймгийн Яруу сумын харьяат Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ц. Болдбаатар алтан медаль, охидын -70 кг-ын жинд Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Л.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Баг, тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.