2025 оны 11 сарын 15-17-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан U9, U11, U13 насны өсвөр үеийн Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн аймгийн баг, тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд нийт 39 байгууллагын 1060 тамирчин 50 жингийн ангилалд 200 багц медалийн төлөө өрсөлдөв.
Завхан аймгийн баг тамирчид 62 тамирчин оролцож U9 насны охидын ангилалд:
-25 кг жинд Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч С.Хонгорзул – алтан медаль
-23 кг жинд Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч Ё.Отгонтунгалаг хүрэл медаль
Хөвгүүдийн ангилалд:
-22 кг жинд Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Даваажаргал мөнгөн медаль
-22кг жинд Идэр сумын сурагч У.Тамир хүрэл медаль
-43кг жинд Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч Д.Ганпүрэв хүрэл медаль
U11 насны охидын ангилалд:
-36 кг жинд Улиастай сумын ЧЭС-ийн сурагч А. Отгонжаргал Хүрэл медаль
-40 кг жинд Улиастай сумын дэвшил сургуулийн сурагч Б. Энхзул хүрэл медаль
Хөвгүүдийн ангилалд:
-40 кг жинд Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Батсуурь хүрэл медаль
U13 насны хөвгүүдийн ангилалд:
-70 кг жинд Их-Уул сумын сурагч Б.Ширбазар мөнгөн медаль
-55 кг жинд Улиастай сумын дэвшил сургуулийн сурагч А.Ган-эрдэнэ хүрэл медаль
-55 кг жин Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч Д.Шинэбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ.
Тэмцээнд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагууд, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.